Тус компани нь аялал жуулчлалын салбарт монголдоо анх удаа дэлхийн 4 одтой зочид буудлын стандартаар баригдсан, гадаад зах зээлд Чингис хаан нэрээр танигдсан үндэсний томоохон зочид буудал болж чадсан.
Чингис Хаан Цогцолбор нь 196 өрөөтэй бүрэн тоноглогдсон, буудлын 200-250 хүний багтаамжтай, олон улсын хэмжээний болон дотоодын хурал, сургалт-семинар зохион байгуулах чадвартай хурлын танхим, уулзалтын өрөөнүүд, ресторан болон Скай худалдааны төвтэй цогцолбор юм.
1995 онд байгуулагдсанаасаа хойш нийт 150 гаруй бизнесийн болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байн
Алтай Кашмир компани нь 1991 онд түүхий ноолуурын болон самнасан ноолуурыг дэлхийн зах зээл дээр борлуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбартаа үндэсний хэв маягийг агуулсан загвараараа бусдаасаа ялгарч чадсан.
Тус үйлдвэр нь 700 тонн түүхий эд боловсруулах, 250 тонн самнасан ноолуур, 140000 ширхэн сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай энэ салбартаа эхний 5-д ордог томоохон үйлдвэрийн нэг юм.
Самнасан ноолуурынхаа 100 хувийг гадаад зах зээлд, сүлжмэл ноолууран бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг Англи, Итали, Япон, Герман, Өмнөд Солонгос болон АНУ-д экспорлодог.
Скай Трейдинг компани нь 2001 онд монголд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тохилог орчин, шилдэг үйлчилгээ, чанартай бараа бүтээгдэхүүнтэй, нэг цэгийн үйлчилгээний төв болж байгуулагдсан. 2007 онд монгол улсын анхны албан ёсны Их дэлгүүр болсон.
2009 оны 7 сард Скай хайпермаркет бөөний төвийг нээн бизнесээ өргөжүүлсээр байна.
Олон улсын чанартай брэнд бүтээгдэхүүнээр хэрэглэгчидээ хангахыг зорилго болгон Солонгос, Энэтхэг, Орос, Турк, Герман, Польш, Австри, Итали зэрэг улсаас бүтээгдэхүүнээ импортлож зах зээлээ өргөжүүлсээр байна.

|
||