RocketTheme Joomla Templates


N E W S PDF  | Print |  E-mail
Written by Administrator   
Wednesday, 11 August 2010 07:43


Чингис Хаан Цогцолбор компаний мэдээ мэдээлэл


2010/07/16

Японы Аялал Жуулчлалын Холбоо болох JATA-ын гишүүн боллоо

Японы аялал жуулчлалын байгууллагууд болон тур-операторуудтай хамтран ажиллах боломжтой боллоо.
2010/06/11    

“Гэртээ харих зам” төслийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцов

“Гэртээ харих зам” төслийн хүрээнд 30 орчим өнчин, гэр оронгүй, нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдэд нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжийг олгосон. Дээрх үйл ажиллагааг "Скай Трейдинг" ХХК, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, UBS телевизтэй хамтран зохион байгууллаа.

2010/05


Дэлхийн “Preferred Hotels Group"-ын "Summit Group"-д гишүүн боллоо

Дэлхийн өнцөг булан бүрээс манай зочид буудалд интернетеер захилга хийх боломжтой боллоо.

Preferred Hotels Group
2010/01/28       

American Hotel& Lodging Association холбооны гишүүн боллоо

Америкийн зочид буудал, зоогийн газрын холбоонд элсэж, үйлчилгээний чанар болон соёлыг олон улсын стандартад хүргэн ажиллаж байна.





 




Скай Трейдинг компаний мэдээ мэдээлэл




2010/07/11    

"SKY OUTDOOR PARTY" боллоо

"Скай Трейдинг" ХХК орчин үеийн хөгжим сонирхогч охид хөвгүүддээ гэнэтийн бэлэг барьж баяраа сайхан тэмдэглэх боломж олгосон. Энэхүү арга хэмжээнд монголын шилдэг Дижи Өжи, Ганаа, Амараа, РЕП дуучин Цэцэ болон Vanquish, Оппозит хамтлагууд ая дуугаа өргөсөн нь цугласан залуучуудыг хөгжөөн, нэгэн үдшийг сайхан өнгөрөөлөө.




2010/07/11

Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Улсын баяр наадмыг ивээн тэтгэлээ

Их Монгол улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн Улсын баяр наадмыг ивээн тэтгэлээ. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон наадмын нээлтийн парадад "Скай Трейдинг" ХХК оролцож нийт наадамчин олон, ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж хүндэтгэл үзүүллээ.




2010/06/01

"Тэнгэрийн хүүхдүүд" баярын өдөрлөг боллоо

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Скай трейдинг" ХХК-ий хамт олон жил бүрийн уламжлал ёсоор “Тэнгэрийн хүүхдүүд” баярын өдөрлөгийг томоохон харилцагч байгууллагууд болох БЗД-ЗДТГазар, "Алтай Кашмир" ХХК, АПУ ХК, Анунгоо ХХК, Касс таун ХХК, Сүү ХК, Монголын Дү-дү машины холбоо, АСА цирк зэрэг байгууллагуудтай хамртан зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт АСА Циркийн уран бүтээлчид өөрсдийн үзүүлбэрүүдийг хүүхэд багачууддаа сонирхуулж, Дуучин Акбота болон Good boys, Мotive, Нэгэн зүгт зэрэг хамтлагууд ая дуугаа өргөлөө.




2010/05/26

“Гэртээ харих зам” төслийн хүрээнд хүүхдүүдэд туслав

“Гэртээ харих зам” төслийн хүрээнд 30 орчим өнчин, гэр оронгүй, нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдэд нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжийг олгосон. Дээрх үйл ажиллагааг "Чингис Хаан" Зочид буудал, Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яам, UBS телевизтэй хамтран зохион байгууллаа.









Алтай Кашмир компаний мэдээ мэдээлэл




2010/07/09

Монголд анх удаа Fashiontv-н "F-party" зохион байгууллаа

Fashion tv-ийн алдарт "F party" Монголд анх удаа болсон бөгөөд энэхүү хүндтэй арга хэмжээг "Алтай Кашмер" ХХК, THE iLOFT function house хамтран амжилттай зохион байгууллаа.




2010/05/13

"Ногоон төгөл" хөтөлбөрт амжилттай оролцлоо

МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих, байгаль дэлхийгээ аврах, ногоон төгөл байгуулах  үндэсний өдөр болгон зарласныг "Алтай кашмир" ХХК нь дэмжин оролцож үйлдвэрийнхээ гадаа талбайд цэцгийн хүлэмж байгуулж, гацуур, нохойн хошуу, монос, үхрийн нүд, хайс зэрэг байгаль орчин агаарын цэвэршилд гол нөлөө үзүүлдэг 12 төрлийн 400 ширхэг суулгац, модыг тарьсан.

Энэхүү үйл ажиллагаанд "Алтай Кашмир" ХХК нийт 200-аад ажилчид идэвхитэй оролцсон бөгөөд "Эх дэлхийгээ хамгаалъя" уриан дор нэгдлээ.




2010/05/03


Татварын Ерөнхий Газраас Талархалын бичгээр шагнууллаа

Монгол Улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаад талархан Татварын Ерөнхий Газраас талархал илэрхийлэв.




2010/01/23


“Монгол ноолуур-2010” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож “Шилдэг үйлдвэрлэгч” номинаци хүртлээ

Ноос, ноолууран бүтээгдэхүүний Үндэсний үйлдвэрлэгчдийн дунд зохион байгуулсан “Монгол ноолуур-2010” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож “Шиллдэг үйлдвэрлэгч” номинацид шалгарлаа.




2010/01/17

"Гоёл 2010" наадмаас Гран-При авлаа

Жил болгон Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг "Гоёл 2010" наадмаас "Алтай Кашмир" ХХК Гран-При шилдгийн шилдэг шагналыг хүртлээ.




2009/12/13


"Grand Expo үндэсний бизнес фестиваль 2009"-с Гран При авлаа


"Grand Expo үндсэний бизнес фестиваль 2009"-с үйлдвэрлэлийн салбарт "Алтай Кашмир" ХХК Гран-При шагналыг авлаа.

 

 




2009/01/01


“Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага-аар өргөмжлөгдлөө

Монгол Улсын Засгийн Газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг өөрийн салбартаа мөрдлөг болгон хэрэгжүүлж байгааг үнэлэн "Нийгмийн даатгалд даатгуулагчдыг дэмжих холбоо"-с “Нийгмийн хөгжлийг дэмжигч тэргүүний байгууллага” -р тодрууллаа.




2009/08/18


Үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнээр "ISO9001" чанарын гэрчилгээг авлаа

"Алтай Кашмир" компани нь үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнээр ISO9001 чанарын гэрчилгээг монгол улсдаа ноолуурын салбараас анх удаа авлаа.

 

Энэ гэрчилгээний нь манай компанийн бүтээгдэхүүн нь дэлхийн стандартад нийцсэн өндөр чанартай, загвар өнгөний өргөн сонголттой, дэлхийн ямар ч улс оронд нийлүүлэхэд хүлээн зөвшөөрөгдсөн байна гэсэн утга санааг илэрхийлж байдаг.




2009/07/10


"INTERFASHION 2009" наадмаас Гран При авлаа


Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулсан INTERFASHION 2009 анхдугаар наадмаас Үндэсний хувцасны төрлөөр Гран-При авлаа.




2009/02/17


"Монголд үйлдвэрлэв-2009" үзэсгэлэнгээс "Шинэлэг бүтээгдэхүүн"-ээр шалгарлаа

Монгол Улсын Засгийн Газар, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл хамтран зохион байгуулсан “Монголд үйлдвэрлэв-2009” үзэсгэлэн худалдаанд оролцож монгол дээл, хантааз, ууж бүтээгдэхүүнүүд нь "Шинэлэг бүтээгдэхүүн"-ий шагналыг хүртлээ.




2009/01/27


Нийгмийн даатгалд даатгуурагчдыг дэмжих холбоо-с "Хүндэт захирал"-аар өргөмжлөгдлөө


Ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудалд дорвитой хөрөнгө оруулалт хийн, Монгол Улсын нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрийг оруулж буйд талархан  "Нийгмийн даатгалд даатгуулагчдыг дэмжих холбоо"-с "Алтай Кашмир" ХХК-н Гүйцэтгэх Захирал Л.Жавзмаа “Хүндэт захирал”-р шагнагдлаа.

Last Updated on Wednesday, 18 August 2010 05:04
 
More Articles...